Questo sito utilizza cookies tecnici (necessari) e analitici.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookies.

Italian Sports Day 2026 (MN)

Итали болон АНУ-ын Элчин сайд нар Монголын Үндэсний Олимпын Хорооноос зохион байгуулж буй Олимпын наадам, хөлбөмбөгийн тухай цахим хуралд оролцоно

 

Маргааш буюу 10-р сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Жованна Пиккаррета болон Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайд Ричард Буанган нар “Олимпын наадам: залуусын хөгжил дэвшил болон энх тайвныг дэмжихэд гүйцэтгэх үүрэг – Хөлбөмбөгийн нөлөө” сэдэвт цахим хуралд оролцоно. Энэхүү цахим хурлыг Италийн Элчин сайдын яам 2026 оны Италийн Спортын Өдрийн хүрээнд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам болон Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-той хамтран зохион байгуулж байна.

Цахим хурал 11:00-12:00 цагт (Улаанбаатарын цагаар) МҮОХ-ны төв байранд болох бөгөөд Webex платформоор шууд дамжуулна. Сэтгүүлчдийг энэхүү арга хэмжээнд оролцож, сурвалжлага мэдээ бэтгэхийг урьж байна. Цахим хуралд нэвтрэх:

Элчин сайд Пиккаррета арга хэмжээг нээж, МҮОХ-ны удирдлагуудын хамт мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэх бол Элчин сайд Буанган арга хэмжээг хааж, спортын дипломат үйл ажиллагаа болон 2028 онд Лос Анжелес хотноо зохион багуулагдах Зуны Олимп, Паралимпийн наадмын талаар хаалтын үг хэлнэ.

 

Бусад илтгэгчид:

  • Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Марко Ражини: авьяас хөгжүүлэлт, залуусыг чадавхжуулах, хөгжиж буй спортын талаар
  • Монголын нэрт тамирчин: өөрийн спортын замнал болон Олимпын наадамд оролцох хүсэл эрмэлзлийн талаар
  • Монгол дахь Италийн Худалдааны Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Алберто Затта: спортын соёл, инноваци, бизнесийн боломжуудын талаар

Энэхүү арга хэмжээ нь Олимпын наадмынг зохион байгуулагч хоёр орныг холбож байна: Италид 2026 оны Милан-Кортина Өвлийн Олимп, Паралимпийн наадам зохион байгуулагдсан бол АНУ нь 2028 онд Лос Анжелес хотноо Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны paspress@usembassy.mn хаягаар, эсвэл Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яамны luca.peretti@esteri.it хаягаар холбогдож авна уу.