Дэлхий дахинд Итали хэлний долоо хоногийг тэмдэглэх (SLIM2026) хүрээнд Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн академид зохион байгуулсан тусгай арга хэмжээ урлаг, итали хэл, соёлын чиглэлээр суралцаж буй оюутнууд, мөн Италийн их, дээд сургуулиудад суралцаж буй болон төгссөн оюутнуудын өргөн, идэвхтэй оролцоотойгоор амжилттай болж өндөрлөлөө. Итали Улсаас Монгол Улсад сууга Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэхүү санаачилга нь Итали, Монгол хоёр улсын солё, боловсролын салбар дахь бат бөх харилцаа холбоог бэхжүүлэх чухал үйл явдал боллоо. Арга хэмжээний хүрээнд Италид суралцаж төгсөгчдийн сүлжээг албан ёсоор нээсэн юм. Энэхүү сүлжээ нь Италид боловсрол эзэмшсэн, итали хэл эзэмшсэн хүмүүсийн харилцаа холбоог хадгалан бэхжүүлэх, туршлага, мэдлэгээ тасралтгүй солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой.
Хүмүүс хоорондын харилцаанд тулгуурласан энэхүү соёлын гүүрийн уунэт ач холбогдлыг онцлон харуулахын тулд хэд хэдэн нэр хүндтэй зочин оролцлоо. Тухайлбал, Италид суралцсаны дараа авьяаслаг орчин цагийн уран бүтээлч болон төлөвшиж, Монголын домог зүй, уламжлалаас уран бүтээлийнхээ санаа, сэдлийг авдаг зураач Бэхбаатар Энхтөр; Триест хотын Онолын физикийн төвд мэргэшсэн, нэр хүндтэй цөмийн физикч бөгөөд Монгол-Италийн парламент хоорондын найрамдлын бүлгийн даргаар ажилладаг УИХ-ын гишүүн Ундраа; мөн Болонья хотод суралцаж байсна Чингис хаан Үндэсний Музейн куратор доктор Ж.Дархижав нар оролцов.
Арга хэмжээний үеэр Пистолетто Читтаделларте сангийн төлөөлөгч Саверио Теруцци Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ланд-арт бүтээл байрлуулах төсөлтэй холбогдуулан тус сангаас Монголын нэг оюутанд тэтгэлэг олгохооор болсныг зарлалаа. Франческо Стоккигийн кураторласан уг бүтээлийг нэрт уран бүтээлч Микеланжело Пистолетто Монголын уран бүтээлч Баттогтох Төрбаттай хамтран бүтээжээ. Энэхүү чухал төсөл нь энх тайван, ардчиллын үнэт зүйлс, олон соёлт нийгмийг дэмжих нийтлэг зорилгын хүрээнд нэгдсэн Итали, Монгол хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж байна.
Арга хэмжээг Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэта, Монгол Улсаас Итали Улсад сууг Элчин сайд Дансрангийн Булган болон Дүрслэх урлагийн академийн захирал, профессор Энхтайван нарын албан ёсны мэндчилгээ, үг хэлснээр нээв.