This site uses technical (necessary) and analytics cookies.
By continuing to browse, you agree to the use of cookies.

ITALIAN WEEK 2026 – ULAANBAATAR

1000025805

9–15 February 2026
Ulaanbaatar, Mongolia

From 9 to 15 February 2026, Ulaanbaatar will host the first edition of Italian Week 2026, a city-wide initiative celebrating contemporary Italian culture and excellence, spanning art, design, fashion, music and lifestyle.

Italian Week 2026 is organised by the Embassy of Italy in Ulaanbaatar, with the aim of promoting Italian creativity and cultural dialogue through a programme of exhibitions, public events and city-wide initiatives.

The initiative brings together major cultural institutions alongside a network of official distributors and retailers of Italian products operating across the city, offering the public an opportunity to experience Italian culture both within museum spaces and throughout the urban fabric of Ulaanbaatar.

City-wide participation: shops and distributors

Throughout the week, participating shops and distributors will join Italian Week 2026 through in-store initiatives dedicated to Italian culture and products. These may include curated selections, special promotions, tastings or other customer-focused activations, accompanied by the display of official event materials.

Cultural programme

The cultural programme of Italian Week 2026 includes exhibitions hosted by key institutions in Ulaanbaatar.

At the Zanabazar Museum of Fine Arts, the exhibition When the Center Moves brings together contemporary artists Luca Buvoli, Pietro Ruffo and Bekhbaatar Enkhtur, marking the first time this Mongolian artist, trained and based in Italy, presents his work in Mongolia.

At the Chinggis Khaan National Museum, L´Italia è di modaNote italiane explores Italian design and fashion through iconic works by leading Italian designers. La mostra include abiti di Valentino Garavani e oggetti di designer iconici come Gio Ponti, oltre a immagini relative ai costumi realizzati per La traviata nell’allestimento del 2016 del Teatro dell’Opera di Roma, firmato da Valentino Garavani e Giancarlo Giammetti, con la regia di Sofia Coppola. La mostra offre inoltre la possibilità di vivere “Italia è Moda – Tradition, Beauty, Sustainability, Innovation”, un’esperienza immersiva in realtà virtuale dedicata all’evoluzione e ai valori della moda italiana.As part of the fashion programme, Italian Week 2026 will also feature “Italia è Moda – Tradition, Beauty, Sustainability, Innovation, an immersive Virtual Reality experience exploring the evolution and values of Italian fashion.

Live music and performances will accompany selected moments of the programme, alongside a series of talks dedicated to art, fashion and design (programme to be confirmed).

Closing event

Italian Week 2026 will conclude with an invitation-only closing event, bringing together cultural partners, participating venues and invited guests for a celebratory evening.

ИТАЛИЙН ДОЛОО ХОНОГ 2026 – УЛААНБААТАР
2026 оны 2 дугаар сарын 9–15
Улаанбаатар, Монгол Улс

2026 оны 2 дугаар сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Италийн Долоо хоног 2026 арга хэмжээ анх удаагаа зохион байгуулагдана. Хот даяар өрнөх энэхүү санаачилга нь урлаг, дизайн, загвар, хөгжим болон амьдралын хэв маягийг хамарсан орчин үеийн Италийн соёл, шилдэг ололтыг таниулах зорилготой.

 Италийн Долоо хоног 2026-г Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулж, үзэсгэлэн, олон нийтийн арга хэмжээ болон хотыг бүхэлд нь хамран хэрэгжих хөтөлбөрөөр дамжуулан Италийн бүтээлч сэтгэлгээ, соёлын харилцан яриаг дэмжихийг зорьж байна.

Энэхүү санаачилга нь голлох соёлын байгууллагуудыг нэгтгэхийн зэрэгцээ хот даяар үйл ажиллагаа явуулдаг Италийн бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютер, худалдааны байгууллагуудын сүлжээг хамруулж байгаа бөгөөд ингэснээр олон нийт Италийн соёлыг зөвхөн музейн орчинд төдийгүй Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралын хэмнэл дунд мэдрэх боломжтой юм.

 Хот даяарх оролцоо: дэлгүүрүүд ба дистрибьютерүүд

 Долоо хоногийн турш оролцогч дэлгүүр, дистрибьютерүүд Италийн Долоо хоног 2026-д нэгдэн Италийн соёл, бүтээгдэхүүнд зориулсан тусгай арга хэмжээг салбартаа зохион байгуулна. Үүнд онцгой сонголттой танилцуулга, урамшуулал, амталгаа болон хэрэглэгчдэд чиглэсэн бусад идэвхжүүлэлтүүд багтах бөгөөд арга хэмжээний албан ёсны материалуудыг байршуулна.

Соёлын хөтөлбөр

 Италийн Долоо хоног 2026-ийн соёлын хөтөлбөрт Улаанбаатар хотын нэр хүнд бүхий байгууллагуудад зохион байгуулагдах үзэсгэлэнгүүд багтана.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдах Төв шилжих үед  үзэсгэлэн нь орчин үеийн уран бүтээлчид болох Лука Буволи, Пиетро Руффо, Энхтөрийн  Бэхбаатар нарын бүтээлийг нэгтгэн толилуулна. Италид суралцаж, уран бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлч Энхтөрийн Бэхбаатар хувьд энэ нь эх орондоо анх удаа бүтээлээ танилцуулж буй онцгой тохиолдол юм.

Чингис хааны нэрэмжит Үндэсний музейд Итали бол моод – Итали тэмдэглэгээ үзэсгэлэн зохион байгуулагдаж, Италийн тэргүүлэх дизайнеруудын бүтээлээр дамжуулан Италийн дизайн, загварын ертөнцийг харуулна.  Үзэсгэлэнд Валентино Гараванигийн урласан хувцаснууд, мөн Жио Понти зэрэг нэрт дизайнеруудын бүтээлүүд багтсан. Түүнчлэн Ромын Дуурийн театрын 2016 оны Ла Травиата дуурийн Валентино Гаравани, Жанкарло Жамметти нарын хувцасны шийдэлтэй, София Копполагийн найруулсан тавилтад зориулан бүтээсэн хувцасны зураг, дүрслэлүүдийг дэлгэн үзүүлнэ. Мөн түүнчлэн үзэсгэлэн нь Италийн загварын хөгжил болон үнэт зүйлсийг харуулсан виртуал орчны туршлага бүхий “Итали бол Мод – Уламжлал, Гоо зүй, Тогтвортой байдал, Инноваци”-ийг мэдрэх боломжийг олгож байна. Загварын хөтөлбөрийн хүрээнд Италийн Долоо хоног 2026 нь Италийн загварын хөгжил, үнэт зүйлсийг судлан мэдрүүлэх виртуал орчны туршлага болох “Итали бол Мод – Уламжлал, Гоо зүй, Тогтвортой байдал, Инноваци”-ийг толилуулна

Хөтөлбөрийн зарим хэсгийг амьд хөгжим, үзүүлбэрүүд дагалдах бөгөөд урлаг, загвар, дизайнд зориулсан цуврал яриа хэлэлцүүлгүүд мөн зохион байгуулагдана (хөтөлбөрийг дараа баталгаажуулна).